"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос өнөөдөр /2022.10.12/ "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгтэй холбогдох ЦЕГ-аас тэтгэвэрт гарсан хүнийг тус эмнэлгийн дотоод аудитораар томилсон эмнэлгийн ажилчдын 30 хувийг халсан гэх асуудлаар мэдээлэл хийж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ажлаас чөлөөлөх шаардлага хүргүүлсэн.

Тэгвэл дөнгөж сая "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х Буянжаргал хэвлэлийн хурлын үеэр "ЭМЯ-ны эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооноос Ж.Энхцэцэг захирлыг ёс зүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн ЭМЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас аудит хийсэн. Тэр дүгнэлтэд маш олон зөрчил гаргасан байгааг бичсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайдад мэдээлээд ямар ч  үр дүн гарсангүй. Ж.Энхцэцэг захирал Эрүүл мэндийн сайд С.Энхболдын гэр бүлийн хүнтэй дотно харилцаатай тул сайдын хамгаалалтад орсон юм байна хэмээн тус амаржих газруудын ажилтнууд ярьцгааж байна.  Олон баримтаар Ж.Энхцэцэг захирлын буруутай үйлдлийг тогтоосон байхад С.Энхболд сайд та хариуцлага тооцох ёстой. Эс бөгөөс та суудлаа тавьж өг. Бид улс төрөөс хараат бусаар ажилладаг” гэсэн юм.