Өнгөрөгч есдүгээр сарын 27 /2022.09.27/-ны өдөр хуралдсан Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнээр С.Эрдэнийг бүртгүүлэх” тухай С.Эрдэнийн өөрийнх нь хүсэлтийг хэлэлцээд түүний тус намын даргаар бүртгэхээс татгалзсан байдаг.
Тэгвэл АН-ыг төлөөлөх эрхгүй С.Эрдэнэ өнөөдөр /2022.10.13/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг хурлын зарлаж, улмаар ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг, Тамгын газрын даргаар Б.Дэлгэрмаа нарыг томилох санал хураалт явуулсан аж.
Гэтэл нийт хуралдаа оролцсон ҮБХ-ны гишүүдийнх нь 60 хувь нь Б.Дэлгэрмааг ҮБХ-ны Тамгын газрын даргаар томилохыг дэмжээгүй байна. Сонирхуулахад, Б.Дэлгэрмаа нь 2020 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшин өрсөлдөөд, ялагдаж явсан нэгэн ажээ. Нөгөө талаар С.Эрдэнийн зарласан тус хурлыг дүрмийн бус, хууль зөрчсөн гэж тус намын олон гишүүн үзэж байгаа ажээ.