НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулаагүй 90 хоновол мөнгө олгохгүй аж

НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулаагүй 90 хоновол мөнгө олгохгүй аж

Зургаан сар завсарласан НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 12-нд явагдсан.

Сугалааны тохирлоор 36,499 баримтад хонжвор таараад байна. Эдгээр азтан болсон иргэдийн урамшууллыг ямар хугацаанд олгох талаар Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул тодруулга өгчээ. Тэрбээр "Азтан болсон иргэд Ebarimt аппликэйшны сугалаа цэс рүү орж, хонжвор шалгах товчлуур дээр дарж урамшууллаа баталгаажуулна. Баталгаажуулалт хийснээр Татварын Ерөнхий Газар хүсэлтийг хүлээн авсан гэсэн үг. Хүсэлтийг татварын байгууллага шалгаж баталгаажуулаад ажлын 15 хоногт урамшууллыг системд бүртгэлтэй данс руу нь шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно. Урамшууллаа сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулах эрхтэй байдаг. Баталгаажуулахгүй 90 хоногоос хэтэрвэл цуцлагдах журамтай" гэсэн байна. 

Сугалааны тохирлоор хамгийн багадаа төлбөрийн 1-10 баримт бүртгүүлээд гурван орон таарсан бол 30,000 төгрөг хожно. Тухайн хонжвор таарсан төлбөрийн баримт нь аль аймаг, дүүргийн нутаг дэвсгэр дээрээс хэвлэгдсэнээс хамаараад өсөлтийн хувиар нэмэгдэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл 30,000 төгрөг хожсон бол үүн дээр өсөлтийн хувь нэмэгдээд 30,000 төгрөгөөс дээш мөнгө авна. 




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө