АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлыг өнөөдөр С.Эрдэнэ зарлан хуралдуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Үндэсний бодлогын хорооны даргаар томилжээ.
Сонирхуулахад, өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхээс С.Эрдэнийг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн биш гэсэн шийдвэр гаргасан баййдаг. Иймд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Үндэсний бодлогын хорооны даргаар томилсон нь хууль бус гэж байгаа аж.