LIVE: С.Эрдэнийн хуралдуулж буй ҮБХ-ны хурал нь АН-ын дүрэмд нийцэхгүй гэж гишүүд нь эсэргүүцэж байна

LIVE: С.Эрдэнийн хуралдуулж буй ҮБХ-ны хурал нь АН-ын дүрэмд нийцэхгүй гэж гишүүд нь эсэргүүцэж байна

Өнөөдөр /2022.10.13/ Арчилсан намаас зарласан Үндэсний Бодлогын Хороо хуралдаж байна.

Уг хуралдааныг АН-ын дарга С.Эрдэнэ зарлажээ. Гэвч өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр Улсын Дээд Шүүхээс С.Эрдэнийг Ардчилсан Намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн биш гэдэг шийдвэр гаргасан юм. Мөн өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Үндэсний бодлогын хорооны даргаар томилно гэсэн мэдээлэл байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодруулахад “Би АН-ын даргын асуудлыг мэдэхгүй байна. Хуулийг Дээд шүүх тогтоон намайг яг томилоогүй байна шүү дээ. Тиймээс энэ хурал хуульд нийцэж байгаа эсэхийг би хэлэхгүй.  С.Эрдэнийн асуудалд оролцохгүй. АН 2024 онд багтаж дотоод асуудлаа цэгцлэх хэрэгтэй учир хуралдаж байгаа гэж бодож байна. Монголын ард түмэн өнөөдөр улны гэж хэлүүлтлээ доромжлуулж байна. Иймд ард түмний элч, ард түмний зарцын хувьд бид АН-ын асуудлаа шийдэж, нийгэмдээ хийх ажлаа хэрэгжүүлнэ” гэлээ.

Харин С.Эрдэнэ энэ талаар хэлэхдээ “Намын даргын асуудлыг энд яригдахгүй. Өнөөдөр зүгээр Үндэсний бодлогын хорооны хурал явагдаж асуудал хэлэлцэнэ. Улсын Дээд шүүхээс намайг намын дарга биш гэсэн шийдвэр гаргаагүй. 2017 оны шийдвэр хэвээрээ байгаа. АН дотоод асуудлаа өөрдсөө дотроо шийдвэрлэнэ. Гаднаас харлуулж нам тараах гэсэн ямар ч хүчинд автахгүй” гэв. Тэгвэл АН-ын зарим гишүүд энэхүү хурлыг эрт зарлаж хэлэлцэх асуудлаа хэлэх ёстой байдаг ч тэгээгүй.

Гэнэт зарлагдсан хурал одоо л бид яг юу хэлэлцэх, хэн хуралдаан зарласан эсэхийг мэдэж авна. УИХ-ын гишүүн Д.Ганбатын ҮБХ-ний даргаар томилох асуудлыг бол хуралдаан зарлахаас өмнө хэлэх ёстой учир АН-ын дүрэмд нийцэхгүй асуудал.

Мөн одоогоор Ардчилсан Нам шүүхээс тогтоосноор даргагүй хэвээрээ байгаа. Хэрэв намын дотоод асуудал хэлэлцэх гэж байгаа бол ингэж мэдэгдэлгүй хурал зарлах нь дүрэмд нийцэхгүй учир энэ тал дээр эсрэг байр суурьтай байна. Үүнийгээ хурлын үеэр илэрхийлнэ гэсэн юм.

LIVE: