УБТЗ үндэслэлгүйгээр тарифаа огцом өндөр буюу 14 мянган хувиар нэмэгдүүлж хувийн хэвшлийг боомилж байна гэв

УБТЗ үндэслэлгүйгээр тарифаа огцом өндөр буюу 14 мянган хувиар нэмэгдүүлж хувийн хэвшлийг боомилж байна гэв

Өнөөдөр /2022.10.13/ УБТЗ үндэслэлгүйгээр тарифаа огцом өндөр буюу 14 мянган хувиар нэмэгдүүлж хувийн хэвшлийг боомилж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар “Сауд гэйтХХК-ийн захирал Б.Батболд, “Манай компани Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт нурмаг ачаа гаалийн бүсийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь вагоноор ирсэн нүүрсийг машинд шилжүүлэн авчдаг гэсэн үг. Анх УБТЗ биднийг уриад ашигладаггүй талбай дээр хөрөнгө оруулаач ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Энэ дагуу 2018 онд түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Одоо ашиглаж байгаа талбайдаа 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Үйл ажиллагаагаа эхлээд нэг жил болсны дараа Эрээн хотод коронавирусийн анхны шинж тэмдэг илэрсэн гээд замын-Үүд сумын автын боомтыг хаасан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд автын терминал бараг бүрэн хаалттай байлаа. ЗГ-аас цар тахлын үед ажилчдаа битгий цомхотгоорой гэсэн уриалгыг бид аваад хоёр жил түрээсийн төлбөрөө төлөөд үйл ажиллагааг дөнгөн данган төлөөд авч явсан. Энэ хугацаанд 2021 оны жилийн эцсийн тайлангаар нийт 1.7 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны доголдолтой ажилласан. Цар тахал дуусаад манай түрээсийн гэрээ ч дөхөж байсан хэвийн явагдах байх гэж бодоод гэрээний сунгалтын бичиг баримтаа бэлдэж байтал 2021 оны арванхоёрдугаар сард манайд албан бичиг өгсөн. Тэрхүү албан бичигт УБТЗ нь тарифын үнэлгээгээ өсгөсөн тийм учраас түрээсийн талбайн тарифын үнэлгээ нь 14 мянган хувиар нэмэгдсэн гэсэн байсан. Уг нь бол гэрээний заалт дээр хоёр тал харилцан тохиролцож байж гэрээний үнийн дүндээ өөрчлөлт оруулах заалттай. Манайх нэмэгдсэн үнээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломж алга аа. Энэ бол маш өндөр түрээс байна гэсэн албан бичгийг үе шаттайгаар өгсөн. УБТЗ хариуд нь 14 мянган хувь өсгөхөө болъё хөнгөлөлт үзүүлье. 4000 хувиар өсгөе гэсэн. Манайхаас яг ямар үндэслэл дээр ийм үнэлгээ гарч байгаа юм бэ. Тохиролцож болохгүй юм уу гэсэн боловч дорвитой хариу байгаагүй. Одоо бид УБТЗ-аас тарифын өссөн үнээсээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээд, бидэнд гурван жилийн хугацаа олгооч ээ. Энэ хооронд бид үйл ажиллагааныхаа алдагдлаа нөхөөд гарна. Бид нийт 4 тэрбумын алдагдалтай байна. Алдагдсан боломжийг бидэнд олгооч ээ гэж хүсэж байна” гэв.