НӨАТ-ын сугалаагаар 36,499 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалаагаар 36,499 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны тохирол шинэчилсэн хувилбараар өнөөдөр УИД-ээс шууд явагдлаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан болохыг Татварын байгууллагаас мэдээлээд буй. Улсын хэмжээнд есдүгээр сарын 36,738,824 баримт системд бүртгэгдсэн байна.

Сугалааны тохирлыг явуулахаас өмнө лацадсан тунгалаг шилэн хоргыг онгойлгон бөмбөлгүүдийг хийж түгжин машиныг ажиллуулах зарчмаар явууллаа.

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан: 32,869
  • 4 орон таарсан: 3,267
  • 5 орон таарсан: 320
  • 6 орон таарсан: 40
  • 7 орон таарсан: 2
  • 8 орон таарсан: 1 азтан тодорлоо.

Супер азтаны баримтын дугаар 77346548 

Системд бүртгүүлсэн 36,738,824 баримтаас 36,499 баримт орон таарч, азтан болов. Өнөөдрийн тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 30,393 азтан тодорчээ.