Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хэлсэн үгэндээ тус хуулийн төслийг матаачдын хууль хэмээн эсэргүүцэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Авлигатай тэмцэх гээд байгааг нь ойлгож байгаа. Авилга бол нууж авдаг хулгай. Гэхдээ авлигатай тэмцэх гэж байгаа гээд маш олон хуурамч мэдээлэгчдийг гаргаж ирээд нийгмийн тогтворгүй байдал, өшөө авах аль эсвэл шантааж хийдэг байдал руу орчих вий. Бид мэдээллийн аюулгүй байдлын тухайн хуулиа гаргаж ирээгүй байгаа. Цахим гүтгэлгээ зогсоож чадаагүй байгаа. Ийм үед мэдээлэгч буюу "матаачин"-г мөнгөн урамшуулал олгож, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээснийх нь төлөө түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндийг хуулиар хамгаалаад, шүгэл үлээгчийг хэрэгт татахгүй байх байдлаар явах бидэнд хэрэгтэй юу" гэлээ.