Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийх айлчлалын үеэр "Сайн дурын ажилтан солилцох хөтөлбөр" баталгаажна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийх айлчлалын үеэр "Сайн дурын ажилтан солилцох хөтөлбөр" баталгаажна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12-16-нд үргэлжлэх юм. 

ХБНГУ-д хийгдэж буй 2009 оноос хойших анхны Монгол Улсын Ерөнхий сайдын албан айлчлалын үеэр "Сайн дурын ажилтан солилцох хөтөлбөр" баталгаажиж Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурах аж. Мөн тээврийн хэлэлцээр үзэглэх юм байна.