АИ 92 шатахууныг таван жилийн хугацаанд тогтвортой үнээр худалдан авах гэрээг Роснефть компанитай байгуулсан гэв

АИ 92 шатахууныг таван жилийн хугацаанд тогтвортой үнээр худалдан авах гэрээг Роснефть компанитай байгуулсан гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Владивосток 2022" Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ АИ-92 шатахууныг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар "Роснефть" компанитай тохирсон.

Тэгвэл уг хэлэлцээний дагуу "Роснефть" компанитай таван жил хамтран ажиллах гэрээг албан ёсоор үзэглэсэн тухай Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өчигдөр /2022.10.12/ мэдэгдэв.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий Сайдын ОХУ-тай хийсэн хэлцлийн хүрээнд Роснефть компанитай ийнхүү 5 жилийн урт хугацааны гэрээг албан ёсоор үзэглэлээ. Газрын тосны дэлхийн зах зээл дээрх хэт савлагаатай өндөр үнэтэй энэ үед тогтвортой үнээр урт хугацаандаа шатахуун нийлүүлэх боломж үүгээр нээгдэж байна" гэсэн байна. 

Манай улс "Роснефть" компанитай хэлэлцээ хийснээр 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 шатахууны хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болсон юм. Улмаар литр тутамд АИ-92 шатахууныг 2390 төгрөгөөр борлуулж байна.