ШУУРХАЙ: ОХУ-ын тал Хиагт боомтоо саяхан хаасан тул, Орос иргэд манай улсад ирэх нь цөөрчээ

ШУУРХАЙ: ОХУ-ын тал Хиагт боомтоо саяхан хаасан тул, Орос иргэд манай улсад ирэх нь цөөрчээ

ОХУ-ын иргэд өнгөрсөн есдүгээр сар /2022.09/-д манай "Алтанбулаг" боомтоор хил нэвтэрч, Монголд ихээр ирж байсан билээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор өдөрт дундажаар ОХУ-ын 250-260 иргэн нэвтэрч, 550-600 гаруй иргэн гардаг байсан бол эл тоо өнгөрсөн есдүгээр сард 850 болж нэмэгдсэн байдаг. 

Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сарын 21-ний өдөр /2022.09.21/ “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарласантай холбоотой гэдгийг хэлэх хүн олон байсан юм. Тэгвэл ОХУ-ын тал Алтанбулаг боомттой хил залгадаг Хиагтын боомтоо саяхан тодорхойгүй хугацаагаар хаасан тул тус улсын иргэд манай улсад ирэх зогссон талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Харин ОХУ ямар шалтгаанаар хилээ хаасан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.