НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

Ebarimt сугалааны тохирол өнөөдөр /2022.10.12/ өдрийн 13.00 цагаас эхэлнэ.

НӨАТ-ын сугалааг аравдугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн маань дөрөвхөн сарын дотор 50 хувиар буурсан. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөв. Бид сугалааны системд шинэчлэл хийсэн.

НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон. Уншуулсан баримт болгон сугалааны тохиролд оролцоно. Олон баримт уншуулах тусам хожих магадлал өндөрсөнө.

Уншуулсан баримтын хэмжээгээр сар болгоны сугалаанд өгөх хожиын сан нэмэгдэнэ" гэлээ.