ВИДЕО: Хөлөө хугалсан Баварианс багийн тоглогч М.Төгөлдөрийг “худлаа унасан” гэж шар карт өгсөн шүүгчийн эсрэг МХБХ-нд гомдол гаргана

ВИДЕО: Хөлөө хугалсан Баварианс багийн тоглогч М.Төгөлдөрийг “худлаа унасан” гэж шар карт өгсөн шүүгчийн эсрэг МХБХ-нд гомдол гаргана

Өчигдөр /2022.10.10/ Монголын хөлбөмбөгийн үндэсний нэгдүгээр лиг тавдугаар тойрог эхэлж тоглолтын үеэр Баварианс багийн тоглогч М.Төгөлдөр унаж хөлөө хугалсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Баварианс багийн тоглогч М.Төгөлдөр торгуулийн талбайд бөмбөг эзэмшиж байхад нь өрсөлдөгч багийн тоглогч хөл рүү нь орж шагайг нь хугалж гэмтээсэн аж. Үүнийг шүүгч ойроос харж байсан ч "Алдаа байгаагүй энэ тоглогчийг би 10 жил мэднэ. Худлаа унадаг" гэж хэлээд шар карт өгөөд тоглолтыг үргэлжлүүлсэн байна. Иймд Баварианс багийн зүгээс Монголын Хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргажээ.

ВИДЕО: