А.Сарнай: Монгол НҮБ-ын гишүүн орон учраас дүрвэгсдэд туслах үүрэгтэй. Оросоос орж ирсэн дүрвэгсдэд хандивын аян өрнүүлж байна

А.Сарнай: Монгол НҮБ-ын гишүүн орон учраас дүрвэгсдэд туслах үүрэгтэй. Оросоос орж ирсэн дүрвэгсдэд хандивын аян өрнүүлж байна

Өнөөдөр /2022.10.11/ "Холун хатны үрс" ТББ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус байгууллагын тэргүүн А.Сарнай, “Манайх Монголд байгаа эмзэг давхаргын хүүхдүүдээс гадна Монголд сурч байгаа янз бүрийн оюутнуудын асуудал тулгарвал бид тусалж дэмждэг байгаа. Манай сангаас Оросоос дүрвэж орж ирсэн хүмүүст өөрсдийнхөө хэмжээнд тусламж үзүүлээд явж байна. Нэн даруй тусламж шаардлагатай маш олон хүмүүс байна. Бид нарын санхүүгийн чадамжийг даваад байгаа учраас ард түмнээсээ, шавь нараасаа тусламж хандив хүсэж байна. Монголын ард түмнээс бол би хүсээд байх зүйл байхгүй. Дэлхий даяар эдийн засаг хямарчихсан байгаа. Юмны үнэ өсчихсөн байгаа. Тэгэхээр би ард түмнээсээ гэж хэлж бол чадахгүй. Герман хэлний сургалтын шавь нар, Орост сургуульд сурсан төгссөн шавь нараасаа гуйж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн улс учраас дүрвэгсдэд туслах үүрэгтэй" гэв.