СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөрөө буулгагч автомашинд ачиж явсан өвс шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөрөө буулгагч автомашинд ачиж явсан өвс шатжээ

Өөрөө буулгагч автомашинд ачиж явсан өвс шатсан дуудлага Онцгой байдлын албаны иржээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Өвөр асгатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 117 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т/ Өөрөө буулгагч автомашинд ачиж явсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 10-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан очиход Орхон аймгаас Завхан аймгийн чиглэлд өвс ачин зорчиж явсан иргэн У-ын “Хово” загварын өөрөө буулгагч автомашин дээр ачиж явсан 20 тонн өвс шатаж байсныг 5 цаг 58 минут ажиллаж унтраасан.