Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо /2022.10.10/ хуралдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ажилладаг билээ. Хурлаар ямар асуудал хэлэлцэж буй нь одоогоор тодорхойгүй байна. Тус хурал тараагүй байгаа тул 16:00 цагт товлогдсон Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаж чадахгүй хойшилсоор байна.
