Арваннэгдүгээр сард сонсголгүй иргэдийн дунд соёл урлагийн наадмыг зохион байгуулна

Арваннэгдүгээр сард сонсголгүй иргэдийн дунд соёл урлагийн наадмыг зохион байгуулна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-аас соёл урлагийн наадмыг зохион байгуулах талаар өнөөдөр /2022.10.10/ мэдээлэл хийлээ.

Сонсголгүй иргэдийн соёл урлагийн холбооны удирдах зөвлөлийн төлөөлөл "Манай холбооны 35 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хүүхэлдэйн театрт ирэх арваннэгдүгээр сарын 8-нд /2022.11.08/ сонсголгүй иргэдийн дунд соёл урлагийн наадмыг зохион байгуулна. Уг уралдааны нэг онцлог нь дохионы хэлээр дохиж дуулах үзүүлбэр. Бид тоглолт хийхэд шаардлагатай санхүүжилтийг өөрсдөөсөө гаргадаг. Иймд олон талын туслалцаа хэрэгтэй” гэлээ.