Монгол Улсын хилийг хууль бусаар зөрчсөн Тувагийн иргэдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Монгол Улсын хилийг хууль бусаар зөрчсөн Тувагийн иргэдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Монгол Улсын хилийг хууль бусаар зөрчиж мал хулгайлсан Тувагийн иргэдийг өнгөрсөн наймдугаар сард баривчилсан билээ.

Тодруулбал, Тувагийн Мөнгөнтайга хошууны хоёр иргэн адуу хулгайлахаар Монгол Улсын хилийг давсан бөгөөд хэрэг үйлдсэн этгээдүүдийн нэг нь ОХУ-ын хил давж зугтсан байдаг. Тэднийг Улсын хилийг хууль бусаар зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл прокуророос эл хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.