Монгол Улсын хилийг хууль бусаар зөрчиж мал хулгайлсан Тувагийн иргэдийг баривчилжээ. Тодруулбал, Тувагийн Мөнгөнтайга хошууны хоёр иргэн адуу хулгайлахаар Монгол Улсын хилийг давсан бөгөөд хэрэг үйлдсэн этгээдүүдийн нэг нь ОХУ-ын хил давж зугтсан байна. Одоогоор тэднийг Улсын хилийг хууль бусаар зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
