2026 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 05-ны өдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Харин энэ сарын 06-ны өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 07-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. 6, 7-нд ихэнх нутгаар хүйтэн, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр -7...-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар +1...-4 градус дулаан байна. 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.