Я.Содбаатар: Чингис хааны музейд ирж өөрийгөө даатгаж сүсэглээд мөргөдөг байгаасай гэж хүсэж байна

Я.Содбаатар: Чингис хааны музейд ирж өөрийгөө даатгаж сүсэглээд мөргөдөг байгаасай гэж хүсэж байна

"Чингис хаан музей" маргааш /2022.10.11/ нээлтээ хийх билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Чингис хаад язгууртны музей маргааш нээж, өргөн түмэнд нээгдэхээр болж байна. Энэ Чингис хаан музейг маш олон ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. 2019 онд одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ музейг нээх саналыг гаргаж байсан. Монголчууд бид нэгдэж энэ том бүтээн байгуулалтыг хийж чадлаа гэж үзэж байгаа. Олон хүмүүсийн цаг зав, олон хүмүүсийн ур ухаан орж байж энэ музей нээлтээ хийж байгаа. Монголчууд бид Чингис хааныхаа тэгш 860 жилийн ойд барьж буй том бэлэг төдийгүй өнөөгийн зуунд стандартын шаардлага хангасан залуу хойч үеэ соён гэгээрүүлсэн том бүтээн байгуулалт болсон. Энэ музейг олон түмэнд сурталчлах, энэ музейг Монгол хүн бүр ирж үзээд, Монгол хүн бүр Чингис хааныхаа хүндэтгэлийн танхимд ирж мөргөдөг, тэнд сүсэглэдэг өөрийгөө даатгадаг ийм байгаасай гэж хүсэж байгаа. Тус музей нь есөн давхар бүхий танхимуудаас бүрдэнэ. Иймд музейн бүх үзмэрийг үзэхэд 8-9 цаг зарцуулах юм” гэв.