ВИДЕО: Г.Занданшатар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюриг угтан авч албан ёсны хэлэлцээ хийж байна

ВИДЕО: Г.Занданшатар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюриг угтан авч албан ёсны хэлэлцээ хийж байна

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга ноён Жорж Ж.Фюри Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр (2022.10.10) Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурж, дараа нь дурсгалын зураг татууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар яг одоо Төрийн ордонд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийж байна.

Мөн өдөр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхах юм.

Айлчлалын хүрээнд эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри дагалдан яваа төлөөлөгчдийн хамт “Оюу Толгой” уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцаж, малчин айлд зочлох ажээ.

ВИДЕО: