ГИШҮҮНИЙ ӨРӨӨНД: УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өрөө Төрийн ордны ТАМХИНЫ ЦЭГТЭЙ хамгийн ойр

ГИШҮҮНИЙ ӨРӨӨНД: УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өрөө Төрийн ордны ТАМХИНЫ ЦЭГТЭЙ хамгийн ойр

iSee.MN мэдээллийн сайтаас бэлтгэн хүргэдэг "Гишүүний өрөөнд" нэвтрүүлгийн зургаа дахь дугаарт Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр оролцлоо. Төрийн ордонтой холбоотой түүний ажлын намтар, түүхийг харвал 2000 онд УИХ-ын гишүүний туслах үүнээс хойш МАН-ын бүлгийн зөвлөх, МАН-ын даргын зөвлөх зэргээр ажиллаж байжээ. Ингээд үзвэл тэрбээр анх удаа сонгогдсон бусад УИХ-ын гишүүдтэйгээ харьцуулахад харьцангуй олон жил Төрийн ордонд ажилласан гэсэн үг. Ингэхдээ дандаа нэг давхрын баруун урд жигүүрийн өрөөнүүдэд тойрч ажилласан талаараа тэрбээр онцолсон юм. 

ВИДЕО

-Б.ЭНХБАЯР: СОНГОГЧИД БОЛ МИНИЙ ДАРГА-

УИХ-ын дэд дарга, байнгын хороо, бүлгийн даргын өрөөтэй харьцуулахад түүний өрөө хэмжээ багатай ч бусад залуу гишүүдийнхнээс арай уужуу, тохитой. Ажлын ширээндээ гэр бүлийнхээ зураг тавьснаас гадна хуулийн судалгааг ирийтэл өрснөөс бусдаар Б.Энхбаяр гишүүний өрөө даруухан. Хоймортоо сонгогчдынхоо саналын хуудсыг жаазлан өлгөж "Миний дарга бол намайг сонгосон сонгогчид юм" гэдгийг сануулах зорилгоор байрлуулсан гэдгээ тэрбээр ярьсан юм. 

Мөн талдарт Х.Чойбалсан гуайн хөрөг зурагтай хивс, аавынхаа нутгийн шүтээн, хүний эрхийн тунхаглал, Үндсэн хуулийн бичмэл зэргийг ханандаа өлгөжээ. Энэ бүхнийхээ утга, учрыг хэрхэн тайлбарласныг нэвтрүүлгээс үзэж болно. Мөн Б.Энхбаяр гишүүний өрөө Төрийн ордны тамхины цэгтэй хамгийн ойр бөгөөд үнэхээр улс төрийн "хөшигний ар"-ын асуудал энд яригддаг эсэхийг тодруулахад тэрбээр үгүйсгээгүй юм. 

Ташрамд дурдахад, Б.Энхбаяр бол энэ удаагийн парламент дахь хүний эрхийн хамгийн өндөр мэдрэмжтэй гишүүн юм. Тиймээс хүний эрх зөрчигдсөн, хууль зөрчсөн асуудлаар нам дотроо сөрж, шүүмжилж, хуулийн гаргалгаа ярьж чаддаг нэгэн. Цаашид ч хуулийн ХУЛГАЙТАЙ, ХУЛГАЙЧТАЙ Ч тэмцэнэ гэдгээ нэвтрүүлгийн үеэр онцолсон. Ингээд түүний оролцсон "ГИШҮҮНИЙ ӨРӨӨНД" нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. 

ФОТО: