“Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи 2022” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийнэ

“Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи 2022” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийнэ

“Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи 2022” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийнэ. “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэн аравдугаар сарын 8, 9-нд 10:00-16:00 цагийн хооронд Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд гарна.

Үзэсгэлэнд "АБУ трейд", "Тасума", "Дашваанжил газ", "Монгол базальт", "Алтай эколос" ХХК зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон технологи, инновац нэвтрүүлсэн 40 гаруй компанийн төлөөлөл оролцож, цахилгаан болон хийн халаалт, агаар цэвэршүүлэгч, дулаалгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Энэ үеэр Хаан, Хас, Төрийн банк ногоон зээлийн үйлчилгээг танилцуулж, иргэд хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдан авч болох юм байна.

Мөн айл өрхүүдэд зуухны стандартыг мөрдүүлэх, угаарын хийн хордлого, болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангаж, зөвлөмж хүргүүлэх юм хэмээн Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.