Өнөөдөр морь өдөр

Өнөөдөр морь өдөр

Аргын тооллын 10 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 14, Шувуун хошуут одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 16 цаг 54 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.