"No War" хөдөлгөөнөөс ГХЯ-нд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг эгүүлэн татах шаардлага хүргүүллээ

"No War" хөдөлгөөнөөс ГХЯ-нд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг эгүүлэн татах шаардлага хүргүүллээ

"No War" хөдөлгөөнөөс ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг эгүүлэн татах шаардлага хүргүүллээ.

"No War" хөдөлгөөний төлөөлөгчид “Бид өнөөдөр /2022.10.07/  14:00 цагаас ГХЯ-нд шаардлага хүргүүлж байна. Шаардлагад ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизов гэж хүн удаа дараа Монгол Улсын дотоод хэрэгт оролцож байна. Энэ үйлдэл нь хэрээс хэтэрлээ. Энэ асуудлаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батцэцэг И.К.Азизовтой уулзана. Уулзах гэж оролдож байна гэсэн тайлбар хэлсээр долоон сар өнгөрч байна. Өчигдөр /2022.10.06/ presscenter.mn сайтад И.К.Азизовын ярилцлага гарсан. Энэхүү ярилцлага манай улсын дотоод хэрэгт оролцохоос гадна. Томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай байсан. Гэвч одоог хүртэл ГХЯ энэ асуудалд хариу үйлдэл үзүүлээгүй хэвээрээ байна. Иймд бид Элчин сайд И.К.Азизовыг нэн яаралтай хөөж гаргах шаардлага хүргүүлж байна.

Шаардлагад ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд И.К.Азизов нь оршин суугаа улсынхаа хууль дүрмийг илт үл хүндэтгэн суугаа улсын дотоод хэрэгт оролцохгүй байх үүргээ зөрчиж Монгол Улсын дотоод хэрэгт удаа дараа оролцож, дипломат ёсонд үл нийцэх зохисгүй үг, үйлдэл гаргасаар байгаа нь тааламжгүй этгээд гэж үзэх үндэслэлийг бүрдүүлээд байна. Иймд Монгол Улсын ГХЯ холбогдох эрх бүхий албан тушаалтнууд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг дуудаж Монгол Улсын нутаг дэвсгэрээс нэн даруй гарч явах тухай албан бичгээр мэдэгдэхийг шаардаж байна” гэлээ.