ФОТО: Дундговь аймагт "Ид шидийн орон" таван сарын дотор сүндэрлэж ирэх долоо хоногт нээлтээ хийхээр болжээ

ФОТО: Дундговь аймагт "Ид шидийн орон" таван сарын дотор сүндэрлэж ирэх долоо хоногт нээлтээ хийхээр болжээ

Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлсэн "Ид шидийн орон" төсөл таван жилийн туршлагадаа үндэслэн "Ид шидийн орон" жишиг төвийг орон нутагт бүтээх тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтын эцсийн дүн гарч жишиг төв байгуулах аймгаар Дундговь тодорсон билээ.

Улмаар тус аймагт баригдах төвийн газар, дулаан цахилгаан бүх дэд бүтэц, 14 ажилтан цалин урсгал зардлыг Дундговь аймгийн ЗДТГ 100 хувь гаргахаар болж бүтээн байгуулалтын барилгын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр эхлүүлсэн юм.

Энэ хүрээнд тус аймгийн хүүхэд залуус, албан байгууллагууд, малчдын хандив тусламж болон “Ид шидийн орон”-ы байнгын ивээн тэтгэгчид хандивын гараа сунгаж хамтран зүтгэсний эцэст ирэх долоо хоногт Дундговь аймгийн “Ид шидийн орон” сүндэрлэж, нээлтэй хийхээр болжээ.

Ташрамд дурдахад, “Ид шидийн орон”-ы дотор засалд зориулан Total Music, PC mall, Пянз цуглуулагчдын клубийн хамт олон олон төрлийн хөгжим хандивлажээ.