Бага насны хоёр дүүгээ асран хамгаалдаг охинд нутгийн удирдлагууд өргөө цагаан гэр бэлэглэжээ

Бага насны хоёр дүүгээ асран хамгаалдаг охинд нутгийн удирдлагууд өргөө цагаан гэр бэлэглэжээ

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2018 оны төгсөгч Ө.Өлзийнямд 2,8-р ангийн хоёр дүүгийнхээ хамт амьдрах өргөө цагаан гэрийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Ө.Өлзийнямын хувьд үсчний мэргэжлээр ажиллаж бага насны хоёр дүүгээ асран хамгаалдаг тул төрөлх хотдоо амьдрах нөхцөл боломжийг нь бүрдүүлэн орон нутгийн удирдлагууд ийнхүү өргөө цагаан гэр бэлэглэжээ.