Самар түүхээр явсан найман иргэний нэг нь сураггүй алга болжээ

Самар түүхээр явсан найман иргэний нэг нь сураггүй алга болжээ

Самар түүхээр явсан найман иргэний нэг нь сураггүй алга болжээ. 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т есдүгээр сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явсанаас иргэн Ө нь есдүгээр сарын 30-ны шөнө 02:00 цагаас хойш сураггүй алга болжээ.

Энэ дагуу эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг аравдугаар сарын 06-ны өдрийн 15:04 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.