Ж.Батсуурь: Мөнгөний бодлого батлах гэж байхад чуулганы танхимд гишүүд нь алга

Ж.Батсуурь: Мөнгөний бодлого батлах гэж байхад чуулганы танхимд гишүүд нь алга

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.10.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.01 цагт эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монголбанкнаас Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дээрх тогтоолын төслийг Улсын Их Хуралд ирүүлсэн юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Ирэх арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл ирэх оны төсөв, мөнгөний бодлогоо ярина. Өнөөдөр ийм чухал баримт батлах гэж байхад гишүүд танхимдаа алга. 62-ын бүлгээс ганц нэгхэн хүн сууж байна. Инфляцийг зургаа болгоно гэнэ. Барах юм уу, барахгүй бол хэн хариуцлага хүлээх юм. Мөнгөний хатуу бодлогодоо ам.долларын ханшаа хэд гэж тооцож байгаа юм. 2023 оны төсвөө тодотгох уу. Тодотгох бол хэдээр тодотгох бол. Мөнгөний хатуу бодлого барина гэсэн хэрнээ төсвийн алдагдал 1.5 ихнаядаар орж ирж байна. Монголбанкны бодлого төсвийн бодлоготойгоо уялдахгүй байгаа юм биш үү" гэв. 

ҮЗЭХ: