Б.Лхагвасүрэн: Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно

Б.Лхагвасүрэн: Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ: -Монгол Улс дефолтын хэмжээнд очсон байна. Банкууд зээл гаргахгүй байна. Орон сууцны үнэ 19 хувиар өссөн. Инфляциас өндөр байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын тохируулгууд чинь цагаа олсон, зөв байсан гэж бодож байна уу? Хөдөө орон нутагт шилжиж суурьшсан хүмүүст 3 хувийн зээл олгоно гээд ярьж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Хэдэн төгрөг гарах вэ, хэзээнээс хэрэгжих вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Монгол Улсын хувьд өнөөдөр орж ирж байгаа валютад хяналт байдаггүй. Валютын нөөц нийлбэр дүнгээрээ 2 тэрбум 796 сая доллар гэж статистик гарсан. Бүр аюулын түвшинд хүртлээ буураагүй. Есөн сард анх удаа сарын дүнгээрээ нэмэгдсэн гэдэг утгаараа Covid-ын өмнөх түвшиндээ хүрвэл өр төлбөрийг тодорхой хэмжээнд шийдээд явах боломжтой гэж бодож байна.

Зээл тодорхой хэмжээнд гарч байна. Хүссэн хэмжээнд зээл олгож чадахгүй байна. Үл хөдлөхийн үнэ 19 хувиар өссөн. Өртөг зардлын нөлөө бий. Барилгын үнэ өссөн нөлөөлсөн. Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно. Хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд явах боломжтой гэж үзэж байна.