Б.Мөнхбаатар: Ипотекийн зээл эргэн төлөгдөхгүй байгаа учир зээл бага гарч байна

Б.Мөнхбаатар: Ипотекийн зээл эргэн төлөгдөхгүй байгаа учир зээл бага гарч байна

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жил завсарлаад байсан ипотекийн зээлийн эргэн төлөлт 2023 оны нэгдүгээр сараас үргэлжилнэ. Үүнээс үүдэн  ипотекийн зээл цаашид хэвийн олгогдох эсэх нь эргэлзээтэй байдалд ороод байгаа юм. Тиймээс эрсдэлд нөхцөл байдлыг Засгийн газраас хэрхэн тооцож байгаа талаар болон ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхэд Монголын ипотекийн корпораци зэрэг хувийн хэвшилтэй хэрхэн хамтрах талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас тодрууллаа. 

Тэрбээр "Монголбанкны бодлогын хүү өссөн учраас эрсдэлүүд үүсч байна. 2020, 2021, 2022 онд ипотекийн зээл эргэн төлөгдөхгүй байгаа. Мөнгө төлөгдөхгүй байгаа учраас хуримтлал үүсэхгүй. Тиймээс зээлийг багаар өгч байна. Зээлийн тоог нь нэмье гэвэл төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгах ёстой. Монголын ипотекийн корпораци үл хөдлөх хөрөнгийг хоёрдагч зах зээлд гаргаж ирж байгаа байгууллага учраас угаасаа оролцоно" гэлээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: