Ж.Батзандан: У.Хүрэлсэхийн дотны анд, туслах, дэд сайд, миний ах Ж.Бат-Эрдэнэ АТГ-т баривчлагдсан

Ж.Батзандан: У.Хүрэлсэхийн дотны анд, туслах, дэд сайд, миний ах Ж.Бат-Эрдэнэ АТГ-т баривчлагдсан

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг өчигдөр /2022.10.05/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан. Иймд Ж.Батзандан энэ асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр, "Өчигдөр би хэвлэлийн бага хурал зарласны дараа У.Хүрэлсэх Ерөнхийлөгчийн туслах, дэд сайд, дотны анд, миний ах АТГ-т баривчлагдсан гэж сонссон. Ж.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр үй зайгүй найзууд байсан. Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн МАН-ын дарга. У.Хүрэлсүхийг улсын хэмжээнд 93,2 хувиар ялуулсан тийм аймгийн намын хорооны дарга.

Ерөнхийлөгчид хандаж хэлэхэд дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорихоо боль. Би таныг ядарч явахад олон удаа тусалж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд байхад би таныг өмөөрч байлаа. 2018 онд АН-ын гурван гишүүнтэй нийлж таны Засгийн газрыг авч үлдэж байлаа. Та өнөөдөр миний тусыг мартсан байж болно. Гэхдээ Монголоо өөрчлөхийн төлөө, шударга ёсыг тогтоохын төлөөх эцсээ хүртэл явна гэсэн амлалтаа биелүүлэх үү. Бидэнтэй нэгдээч гэж таниас хүсэж байна" гэсэн юм.