Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсвийн төслийг УИХ-д танилцуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсвийн төслийг УИХ-д танилцуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.06/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хийх гэж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсвийн төслийг УИХ-д танилцуулна гэх мэдээлэл байна. 

Ирэх оны төсвийн онцлог нь гишүүдийн тойргийн мөнгийг зогсоосон, түгжрэл шийдэхэд анхаарч нийтийн тээврийг хөгжүүлэхэд өмнө нь тавигдаж байгаагүй их мөнгийг төсөвлөсөн зэрэг  юм. Мөн Хөшигийн хөндийг дагуул хот болгох төслийн хүрээнд газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтад 68 тэрбумыг төсөвлөөд байгаа юм.