Ачаа хуваарилах нэрээр авлига авсан хэд, хэдэн өртөөний даргыг АТГ-т шалгаж эхэлжээ

Ачаа хуваарилах нэрээр авлига авсан хэд, хэдэн өртөөний даргыг АТГ-т шалгаж эхэлжээ

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэвлэлд ярилцлага өгөхдөө "Улаанбаатар Төмөр зам нийтдээ 84 өртөө зөрлөгтэй. Үүнээс 39 өртөө зөрлөг нь ачилт буулгалт хийдэг. Өртөө зөрлөг бүрээр тээвэрлэгдэх ачааны хуваарилалтыг өртөөний дарга нар хийсээр ирсэн. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл УБТЗ-аар 71 сая тонн ачаа тээвэрлүүлэх хүсэлт ирсэн ч ердөө 14 сая тонныг төмөр замаар тээвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр бол УБТЗ өөрийн хүчин чадлаас 5 дахин их ачаа тээвэрлэх хүсэлт авсан байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд хэл ам гарахаас эхлээд авлига өгөх, авах олон асуудал төмөр замд байна" гэж хэлсэн. 

Тэгвэл ачаа хуваарилах нэрээр авлига авсан хэд, хэдэн өртөөний даргын хэрэг ч АТГ-т шалгаж эхэлжээ. 

Иргэдийн ачаа тээврийг хойш тавьж эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүсээс авлига аван ачааны хуваарилалт хийдэг өртөөний дарга нарын асуудал үнэ өсөхөд нөлөөлсөн байж болзошгүй аж.