ТОДРУУЛГА: ГХЯ-аас Оросын Элчин сайд И.Азизовыг дуудаж уулзсан ч "ЭСЭРГҮҮЦСЭН" нот бичиг өгөөгүй байна

ТОДРУУЛГА: ГХЯ-аас Оросын Элчин сайд И.Азизовыг дуудаж уулзсан ч "ЭСЭРГҮҮЦСЭН" нот бичиг өгөөгүй байна

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх болсон БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргаж байсан. Энэ нь Монголын дотоод асуудалд оролцсон хэрэг хэмээн олон нийт шүүмжилсэн билээ. 

Тиймээс Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын дотоод асуудалд удаа дараа оролцож буй ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Азизовыг дуудаж уулзах эсвэл нот бичиг хүргүүлэх нь гэх мэдээлэл тухай үед гарч байсан юм. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Гадаад харилцааны яамнаас И.Азизовыг дуудаж уулзаж анхааруулсан. Түүнээс эсэргүүцсэн нот бичгийг өгөөгүй гэлээ. 

Дээрхээс гадна И.Азизовыг нутаг буцахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарсан. Элчин сайдаа эргүүлэн татах эсэх нь тухайн орны Гадаад яамны мэдлийн асуудал. Тиймээс энэ асуудлаар Гадаад харилцааны яам одоогоор ямар нэгэн мэдээлэлгүй байгаа аж. Тэгвэл түүнийг нутаг буцаж магадгүй байна гэх мэдээлэл эх сурвалжаас бидэнд ирэв.