ШУУРХАЙ: Мьянмарын хүний наймааны "КК парк" гэх газарт Монгол Улсын 15 иргэн хохирогч болсон нь тогтоогджээ

ШУУРХАЙ: Мьянмарын хүний наймааны "КК парк" гэх газарт Монгол Улсын 15 иргэн хохирогч болсон нь тогтоогджээ

Мьянмарт байх "Дэлхийн там" гэгдэж буй хүний наймааны "КК парк" гэх газарт манай улсын 15 иргэн хохирогч болсон нь тогтоогджээ.  Гадаад Харилцааны Яамнаас ирүүлсэн мэдээлэлд, тухайн иргэд барьцаалагдсан гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй. Харин хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн, цалингаа авч чадахгүй зэрэг нөхцөл байдалд орсон аж. 

Мөн хохирогч болсон 15 иргэний нас, хүйс, ямар ажил эрхэлж байгаа зэргийг хувь хүний мэдээлэл учраас одоогоор нууцалж байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, дээрх иргэдийн дийлэнх нь мэдээллийн технологийн инженерийн чиглэлээр өндөр цалинтай ажилд жуулчлагдаж очсон гэх мэдээлэл байгаа юм. Харин Тагнуулын Ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргаснаас хойш албан ёсны мэдээлэл өгөөгүй хэвээр байна. 

Монгол Улсын хувьд Мьянмар Улсад албан ёсны консулын газар байхгүй. Бангкок Улсад суух ЭСЯ тухайн бүс нутгийн хариуцдаг аж. Гадаад харилцааны яам, Консулын газар, ТЕГ-аас хүн худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Зүүн өмнөд Азийн бүс нутагт хөдөлмөр эрхлэхдээ маш анхааралтай байх зэрэг агуулгаар өмнө нь сэрэмжлүүлгийг байнга түгээж ирсэн бөгөөд энэ удаа дээрх 15 иргэнийг эх оронд нь аюулгүй буцаан авч ирэхээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. 

Түүнчлэн хохирогчдын эргүүлэн авах ажиллагаа удаашралтай байгаа нэг шалтгаан нь "КК парк" их хэмжээний мөнгө нэхэж байж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Мөн хохирогчид бусдын хүчинд автаж, дахин хүн хуурч тус газар аваачих үйлдэл хийж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж буй тухай ТЕГ сэрэмжлүүлэг мэдээлэлдээ дурдсан юм. Иймд өндөр цалин амласан зар мэдээллийг нягталж шүүлтүүртэй хандахыг холбогдох байгууллагуудаас иргэдэд сэрэмжлүүлж. Ташрамд дурдахад, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13-ын 1-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үнслэлтэй.