Д.Амарбаясгалан: Боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайдын дор дөрвөн аймагт салбар байгуулж, хилийн асуудлыг шийднэ

Д.Амарбаясгалан: Боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайдын дор дөрвөн аймагт салбар байгуулж, хилийн асуудлыг шийднэ

Засгийн газрын өнөөдөр /2022.10.05/-ийн хуралдааны шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  танилцуулав. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боомтын сэргэлтийн үндэсний хороонд сайд бий  болсон. Үүнтэй холбогдуулан сайдын ажлын алба байгуулагдаж, цаашдаа Монгол Улсын Боомтын захиргаа ямар түвшинд хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар яригдаж, ажлын албаны түвшинд шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Монгол Улсын Боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд, сайдын дор байгаа захиргаа цаашлаад дөрвөн аймагт салбар нэгжээ байгуулж ажиллахаар боллоо. Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ажиллана.

Тус аймгуудад байгаа боомтын нэгдсэн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэйгээр байгуулагдсан. Энэ захиргаа нь ОХУ, БНХАУ-тай ижил түвшинд харилцаа үүсгэж, хил орчим үүсээд байдаг хүндрэл бэрхшээлийг арилгах үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн" гэлээ.