Б.Жавхлан: Хууль хүчний байгууллагуудтай хамтран "Эрэл"-ийн өмчийг хурааж авах ажиллагаа явуулна /LIVE/

Б.Жавхлан: Хууль хүчний байгууллагуудтай хамтран "Эрэл"-ийн өмчийг хурааж авах ажиллагаа явуулна /LIVE/

Засгийн газрын өнөөдөр /2022.10.05/-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Эрдэнэс таван толгой 117 тэрбум төгрөгийн өр төлж барагдуулж, Хөгжлийн банканд өргүй боллоо.  Мөн ТОСК, НОСК-оос 1 тэрбум гаруй төгрөг төлж барагдуулсан. Цаашдаа "Хөтөл цемент", "Эрэл" компанийн чанаргүй зээлүүдийг барагдуулахаар ажиллаж байна. Одоогоор 800 гаруй тэрбум төгрөг төлүүлсэн. Ойрын хугацаанд үр дүн гаргана. Уг ажилд хүчний байгууллагууд ялангуяа АТГ маш сайн хамтарч дэмжин ажиллаж байгаа.

Бид жилийн эцэс гэхэд 1 их наяд төгрөг төлүүлэхээр ажиллаж байна. "Эрэл"-ийн зээлэнд алдбадлагын арга хэмжээ авах, өмчийг хурааж авах, хууль хүчний байгууллагуудтай хамтарсан ажиллагаа явуулна.

Мөн "Хөтөл цемент" компани үйл ажиллагаа явуулж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компани өөрийн дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүгийн өндөр ачаалалтай явж байгаа. Энэ дундуураа зээлээ төлөхөд үйл ажиллагаа нь доголдох, зогсох эрсдэлтэй байгаа учраас Төрийн өмчийн зохицуулалтын газартай хамтраад, Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч ойрын хугацаанд өр төлж барагдуулахаар ажиллана" гэлээ.

LIVE: