Б.Пүрэвдорж: Намайг сайд бол гээд байгаа. Гэхдээ би сайд болохгүй

Б.Пүрэвдорж: Намайг сайд бол гээд байгаа. Гэхдээ би сайд болохгүй

Өнгөрсөн наймдугаар сар /2022.08/-д өөрчлөлт орсон Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс томилох албан бус саналыг эрх баригч МАН-ын удирдлагуудаас тавьсан гэдэг.

Тодруулбал, Боомт хариуцсан сайд, Эрүүл мэнд болон Барилга хот байгуулалтын сайдад УИХ-д АН-аас сонгогдсон парламентын гишүүдээс томилох саналыг тавьсан байдаг. Харин тус албан тушаалуудад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан, И.Ганбиал, Б.Пүрэвдорж нарын дөрвөн гишүүний нэр яригдаж байгаа юм.

Гэтэл тус асуудалд АН-ын 11 гишүүн нэгдсэн нэг байр сууринд хүрч чадахгүй байгаа тул МАН-ын “санал нь албажаагүй” байгаа гэдэг.

Тэгвэл сайдын албан тушаалд нэр нь яригдаж буй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “АН-аас парламентад сонгогдсон гишүүдийг Засгийн газарт орооч гэх “санал албан бус”-аар яригдсан. Намайг сайд бол гээд байгаа. Гэхдээ би засагт орохгүй, сайд болохгүй. Намайг сайд болгох гээд байгаа нь би эрх баригчдыг байнга шүүмжилдэг учраас засагт оруулах гээд байгаа юм. Би сайд болохгүй бол МАН-д ашиггүй. Учир нь шүүмжилдэгхүнээ сайд болгоод АН-ын амыг барих гэж буй учраас би орохгүй” хэмээн өгүүлжээ.