Х.Баттулгын удирддаг МоАХ-ны дэд даргаар С.Ганбаатарыг томилжээ

Х.Баттулгын удирддаг МоАХ-ны дэд даргаар С.Ганбаатарыг томилжээ

Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнөхөн өөрийн удирддаг Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ ТТБ-ыг “Монгол Улсын баатар” цолоор шагнасан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2022.10.04/ МоАХ-ны удирдлагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор чиглэл тус бүрийг хариуцсан тус холбооны дэд дарга нарыг томилсон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус холбооны улс төрийн бодлого, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд даргаар, П.Нүрзэдийгиргэний нийгэм, олон нийт хариуцсан дэд даргаар тус тус томилжээ.