Хан-Уулын Номингоос Орхон их сургууль хүртэлх авто замыг маргаашаас хаана

Хан-Уулын Номингоос Орхон их сургууль хүртэлх авто замыг маргаашаас хаана

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжыг Туул гол гудамжтай холбох авто замын ажил хийхтэй холбогдуулан Номин агуулах худалдааны төвийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Тодруулбал, 2022 оны 10-р сарын 05-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн эн сарын 24-ний өдөр хүртэл хязгаарлан зам барилгын ажил хийгдэх юм. Иймд иргэд, жолоочид дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.