Цагдаагийн байгууллагаас оршин суугаа газраасаа алга болсон 7 хүнийг олж тогтоожээ

Цагдаагийн байгууллагаас оршин суугаа газраасаа алга болсон 7 хүнийг олж тогтоожээ

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж билээ. 

Энэ хүрээнд есдүгээр сарын 30, аравдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 7 хүн, оргодол этгээд 9, гэмт хэрэгт сэрдэгдсэн 68, тээврийн хэрэгсэл 2, хэн болох нь тогтоогдохгүй цогцос 1, шүүхээс даалгасан 60, эд зүйл 5-ыг тус тус олж тогтоосон байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн 71 хэрэг, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 3 хэргийг тус тус илрүүлжээ.