С.Бямбацогт: Улаанбаатар төмөр замын үнийг нэмэх саналыг ОХУ гаргасан

С.Бямбацогт: Улаанбаатар төмөр замын үнийг нэмэх саналыг ОХУ гаргасан

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Задгай тээвэр зогсч контейнер тээвэр хийж байгаатай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа. Тиймээс Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээвэр хийх боломжийг ойрын үед хийхээр ажиллаж байна. Орос улсаас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргасан. Олон жил алдагдалтай тарифаар ажилласан нь үнэн. Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 8100 төгрөг, автобусаар явахад 30 мянган төгрөг байдаг. Ийм хямд үнэтэйгээс болоод олон жил алдагдалтай ажилласан. Дээрээс нь эрчим хүчний нүүрс, шатахуун тээвэрлэлт мөн 40-50 хувийн алдагдалтай. Тиймээс цаашид бараа, бүтээгдэхүүний үнийг дахин өсгөхгүйн тулд Улаанбаатар төмөр зам үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч байна. Бид эхний ээлжинд үе шаттайгаар тарифыг нэмнэ.

Экспортын транзит ачааны үнийг нэмж үүнээс бий болгосон орлогоор УБТЗ-ын парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа. Үүний дараа ажилчдын цалинг нэмэх, орчин нөхцөлийг сайжруулах зэрэг ажлыг хийнэ.

Дарханы замын хувьд бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа. Тус бүтээн байгуулалтын ажил руу бүх цементийг явуулж байгаатай холбоотой зах зээл дээр цементийн үнэ өссөн гэх яриа гарсан. Энэ бол ташаа. Монголын гурван том цементийн үйлдвэр болох МАК, Монцемент, Хөтөл зэрэг үйлдвэрүүд өдөрт тус бүр 3000 тонн цемент гаргадаг байсан. Гэвч наймдугаар сарын 16-наас Хөтөлийн цементийн үйлдвэр түр зогсож зах зээл дээр өдөрт 6000 тонн цемент нийлүүлэгдэж байна. Үүнтэй холбоотой үнэ өссөн" гэв.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө