Н.Учралын дэргэд 174 хүний орон тоотой АГЕНТЛАГИЙГ шинээр байгуулахаар болжээ

Н.Учралын дэргэд 174 хүний орон тоотой АГЕНТЛАГИЙГ шинээр байгуулахаар болжээ

2023 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Уг төсөлд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулахаар тусгажээ. 

Уг байгууллагыг 174 хүний орон тоотой байхаар тооцсон бас төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын зарим бүтэц, орон тоо, урсгал зардлыг тус байгууллагад шилжүүлэхээр тооцжээ.

Улаанбаатар хотод 6 үйлчилгээний төвд нийслэлийн захиргааны 12 байгууллагын 186 албан хаагч, Засгийн газрын харьяа 8 байгууллагын 19 албан хаагч нийт 205 албан хаагч 448 нэрийн төрлийн үйлчилгээг 21 аймгийн төвд Засгийн газрын харьяа байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн 24 байгууллагын 179 албан хаагч дунджаар 61 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна.

Энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь иргэд олон төрийн байгууллагаар дамжиж үйлчилгээ авахгүй байх давуу талтай хэдий ч аймаг, дүүрэгт нэг төвтэй тухайн төв нь олон ажилтантай ч бүх үйлчилгээг үзүүлдэггүй ихэнх тохиолдолд эрэлттэй үйлчилгээ нь дараалал ихтэй бусад үйлчилгээ нь сул байдаг зэргээс шалтгаалан иргэдээс гомдол, санал ирэх тохиолдол их байдаг аж.

Түүнчлэн зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж орон нутгийн төсвөөс санхүүждэг болон босоо тогтолцоотой байгууллага ажилтнаа шууд томилдгоос шалтгаалж нэг цэгээр төрийн үйлчилгээг хүргэж чадахгүй байх, олон цонх дамжих, орон нутагт салбар, нэгжгүй төрийн захиргааны болон УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг орон нутагт үзүүлэх боломжгүйгээс нийслэлд ирж үйлчилгээ авах зэрэг хүндрэл, чирэгдэл үүсэж байна.