УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд яг одоо /2022.10.03/ УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн өрөөнд хуралдаж бүлгийн дотоод асуудал болон Засгийн газарт орох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд "АН-ын бүлгийн гишүүдийг бүрэн цуглаад саналаа нэгтгэчих. Түүний дараа би албан ёсоор саналаа тавъя" гэж хэлсэн гэх мэдээлэл бий. Гэтэл тус бүлгийн гишүүд ирц бүрэн хуралдахгүй улмаар саналаа нэгтгэж чадахгүй байгаагаас үүдэн Засгийн газарт орж ажиллах асуудлаар эрх баригчидтай ойлголцохгүй байгаа хэмээн улс төрийн яригдаж байгаа юм.