Д.Ганбат: Даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгохын тулд миний бие ажиллана

Д.Ганбат: Даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгохын тулд миний бие ажиллана

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бодитоор дэлгэн харуулсан юм.

Мөн нээлтийн үеэр УИХ-ыэ гишүүн Д.Ганбат өөрийн байр сууриа микрофонгүйгээр илэрхийлж, УИХ-ын дарга Г.Занданшатар руу парламентын гишүүний үнэмлэхээ шидсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Ханшийн өсөлт, юмны үнэ, ард түмний амьдрал ямар байгааг, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдал харагдаж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаас сар ба хар нулимс" гээд зохиол байдаг. Ард түмний хувьд өдөр болгон хар нулимс, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна. УИХ өргөсөн тангарагтаа үнэнч биш байна.

Өнгөрсөн хоёр жилд МАН-ынхан жангийнхан нийлж Монгол Улсын эдийн засгийг унагалаа. АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа юм алга. Тиймээс ард түмэнтэйгээ хамт даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгох талд АН болон миний бие ажиллана” гэж мэдээлэл хийв.