Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн тамга, өрөөгөө О.Цогтгэрэлд хүлээлгэн өгөөгүй байна

Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн тамга, өрөөгөө О.Цогтгэрэлд хүлээлгэн өгөөгүй байна

Өнөөдөр /2022.10.03/ УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдах юм.

Харин өнгөрсөн наймдугаар сар /2022.08/-д болсон УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Ц.Туваан, Н.Ганибал, Б.Бейсен, Ш.Адьшаа нарын зургаан гишүүн хуралдаж О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгож, Д.Ганбатыг тус албан тушаалаас нь огцруулсан.

Улмаар О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга хэмээн Г.Занданшатар дарга чуулганы индрээс зарлаж баталгаажуулсан.

Тэгвэл Д.Ганбат өнөөдрийн хүртэл УИХ дахь АН-ын бүлгийн тамга болон албан өрөөгөө О.Цогтгэрэлд хүлээлгэн өгөөгүй байгаа ажээ. Иймд өнөөдөр хуралдах АН-ын бүлгийн шийдвэр хэрхэн албажих вэ гэсэн асуулт гараад байгаа ажээ. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт Д.Ганбат АН-ын зарим гишүүдтэй уулзахдаа УИХ дахь АН-ын бүлгийн даргын өрөөнд уулзалт хийсэн байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн даргын өрөө. 2022.09.30