Г.Занданшатар "Мөнгөний бодлогын чиглэл"-ийг буцаасан нь Б.Лхагвасүрэнг ОГЦРУУЛАХТАЙ холбоотой юу

Г.Занданшатар "Мөнгөний бодлогын чиглэл"-ийг буцаасан нь Б.Лхагвасүрэнг ОГЦРУУЛАХТАЙ холбоотой юу

Өнөөдөр /2022.10.02/ УИХ-ын намрын чуулганыг нээж байна. Хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол 2023 оны төсвийн төсөл болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл” зэрэг юм.

-МОНГОЛБАНК: ТӨСӨЛ БҮХЛЭЭРЭЭ БУЦААГДААГҮЙ-

Сангийн яам ирэх оны төсвийн төслөө бүлгээрээ хэлэлцүүлж улс төрийн дэмжлэг авахаар ажиллаж буй бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн ч бүтэлгүйтсэн. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “дахин нягталж сайжруулаад ир” гэж хэлээд буцаасан байдаг. УИХ-ын тамгын газар энэ талаар өөрийн албан ёсны мэдээллийн хаягтаа нийтэлсэн ч буцаасан ШАЛТГААНЫГ тодорхой бичээгүй байв.

Харин Монголбанкнаас “Төсөл бүхлээрээ буцаагдаагүй. Харин нийгэм, эдийн засгийн нөхцөл байгаа энэ цаг үетэйгээ уялдуулан доторх тоонуудыг жаахан янзалж нааш цааш болгоочээ гэсэн санал тавьсаныг янзалж байгаа” гэсэн байдаг. Тэгэхээр мөнгөний бодлогыг сайжруулаад тэрбээр дахин өргөн барих нь.

Ерөөс Г.Занданшатар ойрноос Б.Лхагвасүрэнтэйгээ таарамжгүй харилцаатай байгаа бөгөөд энэ нь Төв банкны захирлыг удахгүй солих гэж буйтай холбоотой гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Монголбанк нь УИХ-ын харьяаны байгууллага бөгөөд ерөнхийлөгчийг нь УИХ-аар томилж, чөлөөлөх эрхтэй.  Хуулийг ЭНД дарж унших.  Тэгэхээр Б.Лхагвасүрэнг томилж, чөлөөлөх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Тиймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлийн үед Б.Лхагвасүрэндээ хатуурхаж сүүлийн хоёр сар дараалан олны нүдэн дээр эвгүй байдалд оруулав.

-Б.ЛХАГВАСҮРЭНГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХӨНДӨЖ МАГАДГҮЙ-

Тухайлбал, Б.Лхагвасүрэн наймдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатарын өрөөнд дуудагдаж,инфляц нэмэгдэн валютын нөөц багасч, төгрөгийн ханш суларч байгаа асуудалд тайлбар өгсөн. Үүнээс хойш нөхцөл байдал улам хүндэрч мөнгөний бодлогыг нэмэн 10 хувь болгосон ч байдал дээрдэхгүй байна.Гэтэл сая ийнхүү мөнгөний бодлогыг нь “Сайжруул” гэж буцаав. Угтаа бол жил бүрийн аравдугаар сарын  01-ны өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барих ёстой. Гэтэл Б.Лхагвасүрэн нь үүргээ гүйцэтгэж мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй байгаа учир УИХ-ын нэр бүхий гишүүд түүнийг огцруулахыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байгааг намрын чуулганы хугацаанд хэлэлцэж магадгүй юм. Харин нөгөө талд Олон улсын валютын сангаас Монголбанкийг ийм байдалд оруулсан газар нь УИХ, Засгийн газрыг гэж буй билээ.