УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.09.23/ ээлжит бусаар хуралдаж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хурал Их тэнгэрийн аманд болж буй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн хуралдаанд
- Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2022 оны эдийн засгийн нөхцөл байдал, 2023 оны эдийн засгийн төлөв, баримтлах бодлогыг танилцуулж байгаа аж.
- Мөн 2023 оны төсвийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулах юм байна.
Төсвийн төслийг танилцуулж буй шалтгаан нь УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөж тэдний саналыг авах зорилготой аж.